top of page

Бидний эрхэмлэдэг зорилго

Бидний бизнесийн гол цѳм бол яах аргагүй манай үйлчлүүлэгчид билээ. Тиймээс бид Монгол гэр бүл бүрт инээд хѳѳр, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг түгээж ажиллахыг эрхэм зорилогоо болгож ажиллах чин хүсэл, эрмэлзэл тээж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид түншүүдтэйгээ болон албан ёсны гэрээт борлуулагчидынхаа итгэлийг олж, тэдний итгэлийг олсон, шудрага бизнесийн хамтрагч байх явдал юм. Үүний үр дүнд бид хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг монгол гэр бүлүүдэд түгээх юм. 

Бүтээгдэхүүний чанар

Бид бүтээгдэхүүнийхээ чанарын стандартыг үргэлж дээд зэргээр хадгалахын тулд дэлхийд танигдсан брендүүдтэй хамтран ажилладаг. Иймд манай байгуулга ISO-2015 болон  IHK-Zertifikat зэрэг олон улсын чанарын шаардлагын гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Түүнчлэн Монголын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Хөдөлгөөн”-ий гэрчилгээ зэргээр шагнуулж байжээ . Цаашлаад ХБНГУ-аас МУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайдын яамнаас манай байгууллагын үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг нь манай бүтээгдэхүүний Герман чанарын баталгаа, бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Итгэлцэл болон шударга байдал

Үйлчлүүлэгч тус бүрийн онцлогт чиглэсэн хувийн зөвлөгөөг өгч тэдэнтэй урт хугацааны харилцаагаа хадгалах нь бидэнд онцгой чухал. Тиймдээ бид шударга, тогтвортой үнийн бодлогыг дээд зэргээр чухалчилж үздэг. Түншүүдтэйгээ харилцан итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдээ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бараа бүтээгдэхүүнээр хангах нь манай байгууллагын философийн гол цөм юм.

Нийгмийн хариуцлага

Бид өөрсдийн арван жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орныхоо залууст түгээхийг үргэлжид зорьж ажилладаг. Үүндээ бид жижиг бизнесүүдтэй хамтран ажиллаж, өөрсдийн know-how-ийг тэдэнтэй хамтын ажиллагааны үндсэн дээр дамжуулж өгөх нь бидний нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага юм. Мөн бид ажилчдаа мэргэжлийн чадвараа дээшлүүлэх боломжоор хангахын тулд Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран тогтмол, үр ашигтай сургалт зохион байгуулдаг. Үүгээрээ ч манай байгууллагын хамт олон, ажиллагсад нь өөрөө бидний хамгийн чухал үнэт зүйл билээ. 

Нийгмийн оролцоо

Бид бүхэн өдөр бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж маш хурдацтай өсч хөгжиж буй нийгэмд амьдарч байна. Иймд манай хамт олон ч эх орныхоо нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд тусламж хэрэгтэй хүүхдүүдэд сайн дураар туслах, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус байгууллагуудад хандив тусламж хүргүүлэх зэргээр дэмжин ажилладаг. Үүгээр зогсохгүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон нийгэмд тэгш эрхийг хангах зэрэг нь бидний үйл ажиллагааны ёс суртахууны салшгүй хэсэг.

Олон талт байдал

Манай байгууллага нь хэрэглэгчиддээ дэлхийд нэр хүндтэй олон улсын бараа бүтээгдэхүүнийг санал болгодог. Олон орны олон үндэстнээс бүрддэг манай үйлчлүүлэгчид ч Герман бүтээгдэхүүний чанар, стандартад итгэл хүлээлгэдэгээрээ нийтлэг бөгөөд энэ л шалтгаанаар бидэнд итгэж биднийг зорьдог.  Герман чанарын онцлог нь Европд сурч боловсорсон тэргүүлэх зэргийн боловсон хүчний ур чадвараар бүтэхийн зэрэгцээ тогтмол, нарийн чанарын шалгалтаар баталгааждагт оршино.

bottom of page