top of page

Бид бол Kinderwelt Mongolia

Kinderwelt Mongolia нь монгол гэр бүлийн эрүүл мэндийг эрхэм зорилгоо болгон ажилласаар өдгөө арван жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч байгууллага юм. Бид бүхэн монгол гэр бүл, тэдний бяцхан үрсийг эрүүл хоол тэжээл болон бусад нэн шаардлагатай гол бүтээгдэхүүнээр хангадаг. Түүнчлэн бид танд өөрийн нэрийн дэлгүүрүүдээр гэр бүлд ээлтэй найрсаг орчинд, зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдан авалтын зөвлөгөө өгч үйлчилдгээрээ давуу талтай.

"Чанартай бүтээгдэхүүн боломжийн үнээр"

Манай бүтээгдэхүүн

Бидний гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь дэлхийн алдарт бренд Humana хүүхдийн тэжээл юм. Залуу гэр бүлүүд болон ээжүүдэд нялх үрсээ төрсөн цагаас нь эрүүл хоол тэжээлээр хангах нь нэн чухал бөгөөд хүүхэд бүрийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн зөв  тэжээлийг сонгон авахад манай хамт олон танийг тогтмол мэргэжлийн зөвлөмж зөвлөгөөгөөр ханган үйлчлэх болно. Цаашлаад та бүхэн манай салбаруудад хүүхэд, гэр бүлд найрсаг орчинд худалдан авалтаа тав тухтай хийхийн зэрэгцээ манай бэйкерид саатаж Германы алдартай кофе, нарийн боовыг амтлах боломжтой.

produktrange_freigest.png

Манай салбарууд

Манай дэлгүүрүүдэд зарахаас гадна манай хэрэглэгчид сайт дээр биечлэн зөвлөгөө авч, манай бүтээгдэхүүний талаархи цогц мэдээллийг авах боломжтой. Та амарч, амтат кофе таашаал авах боломжтой.

bottom of page