top of page
anfängermilch_1.png

Anfangsmilch 1

 

Хумана  Anfangsmilch 1 -ийг та хүүхдээ мэндэлсэн ѳдрѳѳс нь эхлэн эхийн сүүтэй хослуулан эсвэл дангаар нь хэргэлж болно. Харин нэмэлт хоол тэжээл идэж эхэлснээс хойших 6 дах сараас эхлэн Хумана  Folgemilch 2 буюу нэмэлт тэжээлээр сүүгээ солихыг зѳвлѳж байна.

Таны хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээ

  • LCP: LCP нь эхийн сүүний найрлаганд байдаг маш чухал элемент. Хүүхэд тѳрсний дараа эхний саруудад хангалттай хэмжээний хоолыг ѳѳрѳѳ боловсруулж чаддаггүй. Тиймээс энэ чухал элемент нь таны хүүхдийн хоол боловсруулалтанд туслах болно.

  • GOS: Galacto-Oligosaccharide

  • Цатгалт: Humana Anfangsmilch 1 нь Humana Anfangsmilch PRE – тэй харьцуулвал илүү цатгалт сайтай бас сүү нь илүү ѳтгѳн.

Хэрэглэх заавар

Та сүүгээ зааврын дагуу, дарааллаар нь бэлтгээрэй: Угжны хэсэг бүрийг салган авч ариутган цэвэрлэх. Хооллолт болгоны ѳмнѳ сүүгээ шинээр бэлтгэх. Шууд хэрэглэх ба үлдсэн сүүг дахин хэрэглэхгүй байх. Сүүг зааврын бус аргаар буруу бэлтгэснээс үүдэн эрүүл мэндэд ѳѳрчлѳлт гарах аюултай.

 

  1. Буцалсан усыг 50° C хүртэл хѳргѳж, цэвэрлэж ариутгасан угжны савруу тал хүртэл хийнэ.

  2. Нунтаг сүүгээ дагалдаж ирсэн хэмжүүрт халбагаар зааварт заасан хэмжээгээр хийнэ.

  3. Нунтаг сүүгээ савандаа хийсэн даруйдаа тагийг таглаж хүчтэй сэгсрэнэ. Дараа нь үлдсэн усаа хийгээд дахин сэгсрэнэ.

  4. Таглаагаа чангалаад, хүүхдийн ууж болох темпратурт хүрсэн эсэхийг шалгах. Богино долгионы зууханд халааж болохгүй! (түлэгдэх аюултай)

Тун хэмжээ

Та зѳвхѳн саванд байгаа хэмжүүрт халбагыг ашиглаарай. (4,5 г орчим) Доор ѳгѳгдсѳн хэмжээ бол зѳвхѳн ерѳнхий удирдамж бѳгѳѳд хүүхдийн онцлогоос хамааран та сүүний хэммжээг ихэсгэх мѳн багасгах боломжтой.

* Эмчийн болон эх баригчийн заавраар хэрэглэнэ
** 4 сартайгаас эхлэн та хүүхдийн эмчтэй ярилцсаны дараа каша ѳгч эхэлж болно. Сар ахих тусам угжаар хооллох хооллолт кашан хооллолтоор солигддог билээ.

Чухал зѳвѳлгѳѳнүүд 

Хѳхѳѳр хооллох нь таны хүүхдийн хувьд хамгийн сайн тэжээл юм

Хэрвээ та хүүхэддээ нярайн эрт үеийн сүү ѳгѳхийг хүсч байвал хүүхдийн эмчтэйгээ эсвэл эх баригчтайгаа заавал ярилцаж, зѳвѳлгѳѳ аваарай

Та хүүхэддээ угжийг нь битгий байнга гарт нь ѳгч хоосон угжууларай

Эхийн сүүтэй адил энэхүү тэжээлийн сүүнд нүүрс ус агуулсан байдаг тул шүдэнд наалдаж, шүд цоорох шалтгааныг үүсгэх боломжтойг анхаарна уу?

bottom of page